Д. Трамп ажилдаа орж, олборлогч нарт ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа

1-р сарын 28, 2025 - 07:37
3 өдрийн өмнө
 0  56
Д. Трамп ажилдаа  орж, олборлогч нарт  ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ авснаа мэдэгдэж, ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа.


Даваа гаргийн арилжаа эхлэхэд Brent маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 0.82 хувиар буурч, нэг торх нь 77.86 ам.доллар болсон бол WTI маркийн нэг торх газрын тосны фьючерс үнэ 74.02 ам.долларт хүрч 0.86 хувиар буурчээ. ОХУ-ын орлогыг бууруулж, Украины мөргөлдөөнийг зогсооход дөхөм болох үүднээс газрын тосны үнийг бууруулахыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОПЕК-т хандан дахин уриалжээ. Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдэхдээ, Москва Украины мөргөлдөөнийг зогсоох талаар тохиролцохгүй бол Орост тавьсан хориг арга хэмжээн дээр нэмээд шинээр татвар ногдуулна гэж сүрдүүлж, холбогдох бусад орон ч мөн адил татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины мөргөлдөөн болон нефтийн үнийн талаар Д.Трамптай ярилцахад бэлэн гэдгээ “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Share:
56

like

dislike

love

funny

angry

sad

wow