Морьтой жагсагчид Сүхбаатарын талбайд жагсаж дуусаад адууныхаа хомоолыг цэвэрлэн, шуудайлан авч явжээ

Морьтой иргэд "Дүнжингарав" худалдааны төвөөс хөдөлж, Сүхбаатарын талбайд өчигдөр тайван жагсаал хийсэн юм.
Морьтойгууд "Дүнжингарав" уралдаан буюу хаврын морин уралдааныг сэргээхийг хүсэж, хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Энэ үеэр адууны хомоол хаа сайгүй талбайг бохирдуулж байсан ч жагсагчид жагсаалаа дуусаад адууныхаа хомоолыг шуудайлан цэвэрлэсэн нь тус жагсаалыг хэр зохион байгуулалтай жагсаал болсныг илтгэлээ хэмээн иргэд ам сайтай байна.






