Хар тамхины хэргээр өмнө нь шийтгүүлж байсан, мансууруулах эм хулдаалж байсан 11 этгээдийг баривчиллаа

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, бусдад худалдан борлуулдаг 2 бүлгийн 11 этгээдийг урд шөнө баривчилжээ.Тэднээс дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 ширхэг гар утас, зургаан тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар тус тус хураан авчээ. Дээрх этгээдүүд 30-аас дээш насныхан бөгөөд хоёр нь эмэгтэй хүн байжээ.
Өмнө нь хар тамхины хэргээр дээрх этгээдүүд шийтгүүлж байсан байна.






