Хөгжлийн банкинд хураагдсан "Шинэ Яармаг" хорооллын үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахад бэлэн гэв

6-р сарын 14, 2023 - 12:35
2 жил өмнө
 0  28
Хөгжлийн банкинд хураагдсан "Шинэ Яармаг" хорооллын үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахад бэлэн гэв

Хөгжлийн банкнаас мэдээлэл хийлээ. Тус банк зээлийн эргэн төлөлтөд хурааж авсан үлд хөдлөх хөрөнгүүдээ энэ сараас худалдаж эхэлжээ. "Шинэ Яармаг" хорооллоос хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зарах үйл ажиллагааг эхлүүлж байгаа ажээ.

Тус хорооллын бүрэн ашиглалтад орсон зарахад бэлэн 41 орон сууц, зургаан үйлчилгээний талбай, 16 авто зогсоолыг зарахаар болжээ. 

Үнийн хувьд нэг мкв-т нь 3.2 сая төгрөг юм байна. Худалдан авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд энэ сарын 22-ныг хүртэл очиж үзэх боломжтой юм байна.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow