МУГЖ , Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар Италын Парма хотын Рэжио дуурийн театрт тоглолтоо толилууллаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар Италын Парма хотын Рэжио дуурийн театрт тоглолтоо толилууллаа. Тэрбээр "Жованна Д'Арко" дуурийн Жакомон дүрд анх удаа дуулжээ. Үзэгчдээс халуун талархал хүлээж, италчууд 5 минут тасралтгүй алга ташсан байна. Монгол Улсынхаа нэрийг гадаадын нэр хүндтэй театруудад гаргаж яваа дуучиндаа амжилт хүсье.






