Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар боллоо

1-р сарын 26, 2025 - 09:01
7 өдрийн өмнө
 0  36
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар боллоо

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Энэхүү төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг хэмээсэн юм. Тэрбээр  Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон байна.


 Мөн  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаанаар . Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулав. 150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэдтөр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хугацаа хүртэлх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна.


Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow