Завхан аймгийн нутгийн зөвлөл хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавт хоёр өрөө байр бэлэглэлээ
Монгол Улсын хамгийн залуу Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, “Парис-2024” зуны паралимпын наадмын алтан медальт тамирчин Уламбаярын Сүрэнжавын түүхэн амжилтыг үнэлэн хоёр өрөө байр гардууллаа. У.Сүрэнжавын хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас төрөн гарч, паралимпын спортын түүхэнд Монголын анхны эмэгтэй аварга болж, дэлхий нийтэд Монгол хүний авьяас чадвар, тэсвэр хатуужлыг бахархуулсан түүхэн ялалтыг бүтээсэн билээ.