УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: ЦЕГ-т би гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн

10-р сарын 2, 2025 - 19:39
1 сар өмнө
 0  122
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: ЦЕГ-т би гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр  "МАН-ын Бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн намын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалаас увайгүйгээр олон үндэслэлгүй, баримтгүй зүйлээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байна.


Мөн сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалийн зүгээс парламентийн үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажил зохион байгуулалттайгаар хийж байна.

  • Хамгийн тод жишээ дөнгөж сая Хууль зүйн байнгын хороог хаалаа. Өнөөдөр 15:00 цагаас хурлаа эхлүүлсэн. Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс магадгүй Ерөнхий сайдаас авч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн ирцэнд бүртгэгдээд хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн тус Байнгын хорооны даргатай зөвшилцөн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээллүүдийг авах асуудлыг УИХ өөрийн эрх үүргийнхээ хүрээнд хийх ёстой гэж ярилцаж шийдсэн. Монголын ард түмэн хэвлэлээс ээлж дарааллан хийж байгаа мэдэгдлээс мэдээлэл авахаас илүүтэйгээр мэргэжлийн Байнгын хороон дээр хууль хяналтын удирлагууд ирж болж байгаа нөхцөл үйл явдал дээр бодитой хариулт өгөх нь нэн чухал гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдсан. Харамсалтай нь бойкотлогдсон, намайг гүтгэсэн этгээдүүд хуралд ирээгүйн улмаас Байнгын хорооны хурал болсонгүй.
  • Хууль зүйн байнгын хороо ойрын хугацаанд хуралдаж төрийн үйл хэргийг тасалдахгүй явах нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр зарласан. Ямар ч баримт, нотолгоогүй. МАН-ын даргад нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс хойш энэ үйл явдал илтэд идэвхжлээ.
  • Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал Монгол Улсад бүрэн тогтсон гэдгийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг мэдэрч авлаа.
  •  Намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар зарлаж Үндсэн хууль зөрчлөө.
  • УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилж байгаагаа зарласан үйл явдал болсныг та бүхэн мэдэж байгаа.
  • Намайг хоёр жилийн турш ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн бэ гэдгийн учир нь тайлагдсан.
  • Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж явааг ард түмэн харлаа.

   ЦЕГ-т би гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн. Үүнтэй холбогдуулан тайлбар гаргаж өгөөч гэж хүссэн.

  • ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг яаравчлуулж өгөөч гэж хандсан. Үүнээс болоод Л.Мөнхбаатар сайдыг чөлөөлөх гэж байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан юм байна.
  • 30 сая ам.долларыг ковидын үед хилээр оруулж ирсэн, баримтыг нь мэдэх хүнийг “нухчихсан” гэж гүтгэсэн.
  • Эцэг хүний хувьд баймгүй ёс зүй. Энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан байна. Хуулийн байгууллага ажиллахад маш хүнд байна. Тэдэнд очиж байгаа улс төрийн дарамтаас зэвүүцэн жигшиж байна.
  • Би энэ дунд хүч мөхөстөж байгаагаа бас хэлмээр байна" хэмээв. 
Share:
122

like

dislike

love

funny

angry

sad

wow