Орос, Украин 806 амиа алдсан цэргийн цогцсыг солилцжээ
Орос, Украин 806 амиа алдсан цэргийн цогцсыг баасан гаригт солилцсон байна.
Москва 49 цэргийн цогцсыг хүлээн авсан бол Украины тал 451 цогцсыг "Донецкийн ажиллагааны бүс"-ээс гарган авчээ. Энэ нь уул уурхай, тээврийн гол зангилаа болох Покровск хотын ойролцоо болсон ширүүн тулалдааныг илтгэж байна гэж Оросын парламентын гишүүн Шамсаил Саралиев мэдэгджээ.
Покровск хот нь 60 мянга орчим оршин суугчтай байсан ч хэдэн сар үргэлжилсэн бөмбөгдөлтөд ихээхэн хохирол амссан байдаг. Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард Курскийн бүс нутагт болсон дайны улмаас нас барсан 34 цэргийн цогцсыг Украин Оросын нутаг дэвсгэр дэх шарил хадгалах газраас гарган авчээ. Уг солилцоо нь хоёр орны хооронд өнгөрсөн оны аравдугаар сараас хойших 500 ба үүнээс дээш цэргийн цогцсыг оролцуулсан тав дахь удаагийн солилцох ажиллагаа аж.