Хэт хүйтний улмаас Буриадын сургуулиудын хичээлийг зогсоожээ
Буриадын нийслэл Улаан-Үд хотод 12 дугаар сарын 12-ны өдөр -37 хэм хүйтэн байсан тул хоёрдугаар ээлжээр хичээллэдэг 1-8 дугаар ангийнхны хичээлийг цуцалсан байна. Энэ талаар Байкал дейли сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сурагчдын эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдээ сургуульд явуулах эсэхийг өөрсдөө шийдэх боломжтой, харин шийдвэрээ ангийн багшид мэдээлэх ёстой гэдгийг хотын боловсролын хороо анхааруулсан байна.
Өнөө өглөө Улаан-Үд хотод -36 хэмийн хүйтэн байсан тул 1-6 дугаар ангийн эхний ээлжийн хичээл ч ороогүй аж. Мөн 12 дугаар сарын 11-ний өдөр -33 хэм хүрсний улмаас бага ангийхны хоёр ээлж хоёулаа хичээллээгүй байна.
Буриадын нийслэл Улаан-Үд хотод дараах хэмтэй үед хичээлийг зогсоодог:
- ЗЗ-З4 хэм - 1-4 дүгээр анги;
- З5 хэм - 1-5 дугаар анги;
- З6 хэм- 1-6 дугаар анги;
- З7 хэм- 1-8 дугаар анги;
- З8 хэм - 1-11 дүгээр ангийн хичээлийг зогсоодог аж.