Д.Трамп В.Путинтэй аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин илэрхийлжээ. В.Путин баасан гарагт Оросын төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ,
Д.Трамптай уулзаж АНУ болон ОХУ-ын харилцан сонирхож буй бүх асуудлаар тайван яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй гэсэн байна. Оросын төрийн тэргүүн мөн 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдсан байна. Хэрэв Д.Трамп ерөнхийлөгч байсан бол 2022 онд Украинд үүссэн хямралаас зайлсхийх боломжтой байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна гэж В.Путин ярьжээ.