32 мянган стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг ''Экоресурс'' ХХК 27 тэрбум 360 сая төгрөгөөр нийлүүлэхээр шалгарчээ

1-р сарын 14, 2025 - 07:47
23 цагийн өмнө
 0  27
32 мянган  стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг ''Экоресурс'' ХХК 27 тэрбум 360 сая төгрөгөөр нийлүүлэхээр шалгарчээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй  тендер зарлажээ. Ингэхдээ 28.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зарласан байна. Улмаар үүнд "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байна. 


Тодруулбал  "84,000 айлын зуухыг шинэчлэхгүй бол болохгүй байна. Эхний ээлжинд 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ." хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлэж байна. Тэгвэл 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгөөр хийхээр шалгарчээ. "Экоресурс" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр П.Баярцог, Ц.Мөнхбаатар нарын нэр бүртгэлтэй байна.  2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна.  2023 оноос зуухны худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр бүртгүүлж, 2023 оны долдугаар сард Өмнөговь аймагт 2.6 тэрбум төгрөгөөр утаагүй зуух нийлүүлэх,2024 оны долдугаар сарын 23-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн 2 тэрбум төгрөгийн төсөвт  өртөгтэй тендерт шалгарчээ. Мөн   агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хэд хэдэн тендерт шалгарч байсан аж. Өмнөговь аймагт “Экоресурс” компани нь "Нүүдэлчин" зуухыг 2023 онд 2.6 тэрбум төгрөгөөр нийлүүлжээ. Хэвлэлээр гарч байсан мэдээллээс дурдвал тус компанийг эзэмшигч Д.Баярцог гэх эрхэм УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав болох Ч.Чинбаттай хэд хэдэн компанийг хамтран эзэмшдэг. Ч.Чинбат нь Өмнөговь аймагт нүүрсний компаниудтай.Тухайн компанийг Хятад иргэдтэй хамтран эзэмшдэг байна. Мөн энэ удаагийн 28 тэрбумаар авах утаагүй зуух ямар замаар орж ирж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Зуухыг хэрхэн яаж авах тохироо хийгдсэн гэдэг мэдээлэл ч хэвлэлүүдээр явж байсан билээ.


Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow