Б.Баасандорж: Иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлж байна

4-р сарын 28, 2023 - 13:30
2 жил өмнө
 0  19
Б.Баасандорж:  Иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлж байна

Шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Шүүр ажиллагааны ажлын хэсэг гуравдугаар сарын 31-нээс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд төрийн албаны тухай хуулийг хэрэглэж байгаа дарга нартай холбоотой 6,187 зөрчил илэрснээс ТЗТҮ-349, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 76, төрийн тусгай албан тушаалтан 9 хүнийг тус тус ажлаас чөлөөлсөн. Мөн ТЗТҮ-5, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 12 хүнд сахилгын арга хэмжээ авсан. Төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны иргэн гэрээний үндсэнд ажиллахыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөмжөөр зөвшөөрсөн. Гэтэл ирсэн мэдээллээс харахад эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлсөн зүйл байна. Тухайлбал, эмч, багш, ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал байна. Хяналт шалгалт явуулаад чөлөөлсөн байвал тухайн удирдах албан тушаалтантай нь хариуцлага тооцно. Шүүр ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос яамдаас эхэлж, хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ" гэж хэллээ.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow