Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

1-р сарын 14, 2025 - 08:17
23 цагийн өмнө
 0  9
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас сэрэмжлүүлээд байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 21:19 цагт болсон байна.Тодруулбал, Кюшю арлын Миязаки муж, өмнөд хэсгийн Кочи мужид газар хөдөлжээ. Эрх баригчид орон нутгийн иргэдэд цунамийн сэрэмжлүүлгийг цуцлах хүртэл далайд орохгүй, эрэг рүү ойртохгүй байхыг уриалсан байна. Газар хөдлөлтийн голомт 37 километрийн гүнд болсон бөгөөд цунамийн давлагаа эдгээр мужийн эрэгт аль хэдийн хүрсэн. Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, хамгийн өндөр нь 3.2 фут хүрчээ.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow