Нэгдүгээр хороолол, Шархад орчмоор агаарын бохирдол их байна
Агаарын чанарын индексээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ний буюу өнөө өглөөний байдлаар Нэгдүгээр хороолол /248/, Шархад /215/ орчмоор агаар бохирдолтой байна. Агаарын чанарын албанаас нийт 13 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд:
- 1-р хороолол орчмоор бохирдолтой (356) их бохирдолтой
- Монгол газар (264)
- Хайлааст (259) орчмоор бохирдолтой
- Ургах наран (132)
- Дамбадаржаа (200)
- 5 буудал (164)
- Богд хааны ордон музей (127)
- Шар хад (149)
- Налайх (143)
- Яармаг орчмоор (194) бага бохирдолтой
- Баянхошуу
- Эрдэнэт хаягдлын сан (54) орчмоор хэвийн байна.
АЧИ 301-400 буюу их бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
АЧИ 101-200 буюу бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй байдаг аж.