Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж амлаж байна

9-р сарын 25, 2023 - 18:39
1 жил өмнө
 0  410
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж амлаж байна

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал ийн бичжээ. Түүний бичснийг бүрэн эхээр нь сийрүүлж байна.  Би "Зүүнхараагийн дээрэлхүү дарга А.Батхуягаас айж байна. Миний нөхөр Даваагийн Мөнх-Эрдэнэ нь ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна. Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шоронлуу ачиж явуулсан. Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу.


 Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу? 413-р хорих ангид миний нөхрийг очоод удаагүй байхад хорих ангийн дарга нь солигдож А.Батхуяг гэдэг дээрэлхүү нөхөр томилогдож очсон. Нөхрөө хуулийн хугацаанд нь хоногийн эргэлтээр эргэж байхад “эргэлтээс нь буулга” гэж А.Батхуяг дарга намайг сүрдүүлсэн, БИ ОДОО ХҮРТЭЛ АЙДАСТАЙ БАЙНА. Мөн дахин нөхөртэйгөө цахим уулзалтыг хуулийн дагуу хийсний дараа нөхрийг маань “шалгана, арга хэмжээ авна, акт бичиж магадланд оруулахгүй” гэж дарамталсан байна. Бодвол А.Батхуяг даргад та хоёр нөхрийг минь хуулийн дагуу магадланд оруулахгүй, сонгууль өнгөртөл яс суулгах үүрэг даалгавар өгсөн биз. Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, Х.НЯМБААТАР АА. Яасан дуусаж дундардаггүй их өс хонзон бэ. Хууль бусаар булэглэж өгсөн ялыг чинь миний нөхөр гонгинож гоншигонолгүйгээр үг дуугүй биелүүлээд шоронд чинь суугаад ядарч яваа шүү. Монгол Улсын дээд шүүх хүртэл танай тал юм байна. Одоо болоо юм бишүү. Шоронд хүртэл шоронгийн даргаар дээрэлхүүлээд та хоёрт Монгол эр хүний мөн чанар, мөс жудаг гэж байна уу?


Тэр сонгууль, улстөр чинь миний нөхөрт ял өгсөн цагаас хойш хамаагүй болсон биздээ. Яасан дээрэлхэж дуусдаггүй ЭРХ МЭДЭЛтэй юм бэ. Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2023-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя" гэжээ.

Share:
410

like

dislike

love

funny

angry

sad

wow