Өсвөр насны охидыг дарамтлан уулзаж, бэлгийн харилцаанд орсон, дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатууллаа

6-р сарын 3, 2024 - 07:23
7 сарын өмнө
 0  638
Өсвөр насны охидыг дарамтлан уулзаж, бэлгийн харилцаанд орсон, дур хүслээ ёс бусаар хангасан 40 настай эрэгтэйг саатууллаа

Өнгөрсөн тавдугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагаас 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ. 


 Д нь фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийж, насанд хүрээгүй 57 охинтой харилцаа тогтоосон байна.

Улмаар охидыг хуурч олж авсан нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн одоогийн байдлаар насанд хүрээгүй 11-15 насны 8 охинтой дээрх аргаараа уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй байна.


Тиймээс цагдаагийн байгууллагаас “Д”-г цагдан хорьж шалгаж эхэллээ.

Share:
638

like

dislike

love

funny

angry

sad

wow