Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги хүүхдийн цэцэрлэгтэй болжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. Өнөөдөр нээлтээ нээж, хүүхдүүдээ хүлээн авсан. Энэ цэцэрлэгийг ОБЕГ-ын дэргэдэх Улаан загалмай дунд шатны хорооны санхүүжилтээр цэцэрлэгийн стандарт нормын дагуу иж бүрэн тохижуулжээ.Онцгой байдлын байгууллага “Албан хаагчдын хүүхэд хамгааллын бодлого” батлан, байгууллагадаа хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажиллагсдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээр олон талт ач холбогдолтой юм.