Хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18.429.998 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдууллаа

10-р сарын 14, 2025 - 07:22
1 сар өмнө
 0  19
Хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18.429.998 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдууллаа
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 145.363 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 145.633 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэжээ.
  • Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2883,
  • Танхайрах 150
  • Хүний биед халдах 243,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 201,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 140.445 бусад 1711 зөрчил байна.
  • Дээрх 145.633 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл 
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 222,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 162, 
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 536 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 144.712 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ. 
 
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18.429.998 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 168 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 33 иргэнийг 4.305.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow