Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатааж, хохирогч III зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ

9-р сарын 22, 2023 - 11:57
1 жил өмнө
 0  36
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатааж, хохирогч III зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээллийг шалгаж, Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны дөрвөн хүүхэд толгой, нүүр хэсэгт нь гар ариутгагч шиг шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн. Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна. Хохирогч С нь III зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow