Цанын тамирчин Б.Ачбадрах БНСУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ

1-р сарын 9, 2025 - 17:40
11 цагийн өмнө
 0  8
Цанын тамирчин Б.Ачбадрах БНСУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.


Уг тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ. Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулж, тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртжээ. Тэрээр өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан боллоо.


Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow