Н.Учрал: 138 мянган төгрөг бага мэт боловч хэлэлцээр хийсний дараа энэ орлого нэмэгдэнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулт өгөх үедээ
"И-Монголиа" дээр харагдаж буй 138 мянган төгрөг бага мэт боловч стратегийн орд эзэмшиж байгаа 2-3 компанитай хэлэлцээр хийсний дараа энэ орлого нэмэгдэнэ.Үүний дараа иргэн та энэ хадгаламжийн мөнгөө орон сууцанд зарцуулах уу эсвэл боловсрол, эрүүл мэндэд зарцуулах уу гэдэг сонголтоо хийнэ" гэлээ.