Нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн түлэгджээ

12-р сарын 25, 2024 - 14:07
19 цагийн өмнө
 0  12
Нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн түлэгджээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэний толгой, гар нь түлэгджээ. Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой байдлын газар өчигдөр 23:08 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байжээ. Улмаар иргэн С, 52 настай эрэгтэйгийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow