Гашуунсухайт, Ганц модны төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 20 сая тонноор нэмэгдэнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл гэсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ тогтоол батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газар хэлэлцээр рүүгээ орно. Эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компани "Чайна энержи" компанитай гэрээ байгуулснаар энэ ажил эхэлнэ. Гурван гэрээ байгуулна.
- Нэгдүгээрт, төмөр зам холбох гэрээ.
- Хоёрдугаарт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ.
- Гуравдугаарт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ.
Гашуун сухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам холбогдсоноор нүүрсний экспорт 20 сая тонноор нэмэгдэнэ" гэж хэллээ.