Э.Батшугар: Хуулийн өөрчлөлтөөр иргэд урьдчилгаагүйгээр зээлд хамрагдах боломж бүрдэнэ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Э.Батшугар өнөөдөр /2024.12.25/ мэдээлэл хийлээ. Тэбрээр" Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн төсөлд өөрчлөлт оруулан УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар товчхон мэдээлэл хүргэе.
- Энэ хуульд нэмэлт өөрчлөлт гарснаар бидний хар жагсаалт хэмээн нэрийддэг "гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж зургаан жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгаж байгаа. Харин эсрэгээрээ санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг тогтолцоо руу явж буй.
- Энэ тогтолцоо үүссэнээр зээлийн үү нийтээрээ буурах боломж бүрдэнэ. Товчхон тайлбарлавал зээлдэгчийн онооны систем рүү орно. Онооны систем нь эрсдэлийг үнэлээд илүү бага хүүтэй зээл олгох боломжийг нээж өгнө. Энэ тогтолцоо нь шинэ ойлголт биш, ардчилсан тогтолцоотой орнуудын хэрэгжүүлдэг систем.
- Мөн урьдчилгаа төлбөр, зээлийн барьцаа хөрөнгө шаардахгүй санхүүгийн тогтолцоо үүсэж байгаа гэж ойлгож болно. Жишээ нь, ипотекийн зээлд хамрагдах гэж байгаа санхүүгийн сахилга баттай иргэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр зээлд хамрагдах боломж бүрдэнэ" хэмээн онцоллоо.