Х.Нямбаатар: Түгжрэлийг 30 хувиар бууруулах богино хугацааны төлөвлөлтийг хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр "Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүд тодруулж, шагнал гардуулах үеэрээ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Нийтийн тээврийн иж бүрэн шинэчлэлийг хийж, стандартын шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнээс хасна. Мөн иргэдэд нийтийн тээврийн ухаалаг төлөвлөлтийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн богино эргэлтийг бий болгож, гар утаснаасаа төлбөр төлөх боломжийг бүрдүүлнэ. Түгжрэлийг 30 орчим хувиар бууруулах богино хугацааны төлөвлөлтийг бэлтгэж байгаа" гэв.