“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй гэв

4-р сарын 7, 2025 - 12:23
14 цагийн өмнө
 0  21
“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй гэв

"Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна" гэжээ . Дашрамд дурдахад, тухайн хуурамч мэдээлэлд  сайтын лого, таних тэмдгийг дуурайлган ашигласан байх бөгөөд өнгөрсөн өдрүүдэд манай сайтад болон сошиал хуудаст энэ төрлийн мэдээлэл нийтлэгдээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow