БНАСАУ-ын ГУРВАН МЯНГАН ЦЭРЭГ амиа алдсан болон шархадсан гэж В. Зеленськи ярьжээ

12-р сарын 24, 2024 - 11:12
22 цагийн өмнө
 0  32
БНАСАУ-ын ГУРВАН МЯНГАН ЦЭРЭГ  амиа алдсан болон шархадсан гэж В. Зеленськи ярьжээ

Умард Солонгосын цэргүүд Орос, Украины дайны талбарт тулалдаж байгаа тухай өрнөдийн орнууд болон Өмнөд Солонгос, Украины эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ мэдээллээс үзвэл  Умард Солонгосын цэргүүд энэ сард тулаанд оролцож эхэлсэн бололтой.


Умард Солонгосын цэргүүд амиа алдсан тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдээлж байсан бол энэ удаа дайны талбарт гэмтэж шархадсан болон амиа алдсан Умард Солонгосын цэргийн тоо хэдэн мянгад хүрсэн гэж Зеленський ярьжээ.Орос, Украины дайны талбарт Умард Солонгосын 3,000 цэрэг амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Гэхдээ чухам хичнээн цэрэг алагдаж, хичнээн цэрэг шархадсаныг тодорхой хэлээгүй байна. Ямартай ч Курск мужид болж байгаа тулаанд Умард Солонгосын цэргүүд Оросын талд байлдаж байгаа гэж үзээд байгаа юм.

Харин Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан штабын мэдээлснээр Пёньян Орос руу цэргээ илгээж дайнд оролцуулснаас хойш 1,000 гаруй цэрэг амиа алдсан болон шархадсан гэжээ. 


Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow