Сурагчаа зодсон багш ээжтэй нь хамт багшилдаг бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас хүүхдийг нь зоджээ

12-р сарын 24, 2024 - 11:48
21 цагийн өмнө
 0  114
Сурагчаа зодсон багш ээжтэй нь хамт багшилдаг бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас хүүхдийг нь зоджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш сурагчаа хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тус сургуулийн гуравдугаар ангийн багш М ангийнхаа хүүхдэд гар хүрч, багшийн ёс зүйн доголдол гаргасан үйлдэлд тус  сургуулийн  ёс зүйн хороогоор шийдэхээр яг одоо хуралдаж байна. Тус үйлдэлтэй холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас мөн үргэлжлүүлж байгаа тухай мэдээллээ.


Архангай аймгийн II сургуулийн 3-р ангийн багш М нь тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд багшилдаг бөгөөд хоёр багшийн хоорондын таагүй харилцааны улмаас нөгөө багшийнхаа хүүхдийг зоджээ.

Share:
114

like

dislike

love

funny

angry

sad

wow