Цаазын ялтай 37 хүний ялыг Ж.Байден хөнгөрүүллээ

12-р сарын 24, 2024 - 10:56
23 цагийн өмнө
 0  6
Цаазын ялтай 37 хүний ялыг Ж.Байден хөнгөрүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаазаар авах ялаар шийтгүүлсэн 40 хүний 37-гийнх нь ялыг бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ.


Тэрбээр “Би хүчирхийллийг бууруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгохын төлөө бүх карьераа зориулсан. Өнөөдөр би холбооны хуулийн дагуу цаазаар авах ялаар шийтгүүлсэн 40 хүний 37-гийнх нь ялыг хугацаанаас өмнө суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлж байна. Энэ шийдвэр бол олон хүний аминд хүрсэн террорист халдлага, үзэн ядах сэдлээр үйлдсэн гэмт хэргүүдээс бусад хэргээр оноосон цаазын ялыг хойшлуулах миний засаг захиргааны шийдвэртэй нийцэж байна" гэж Ж.Байден мэдэгджээ. Энэ шийдвэрийг цаазын ялыг дэмждэг Дональд Трамп тангаргаа өргөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө гаргалаа.


Ингэснээр цагдаа, цэргийн албан хаагчдын амийг хөнөөсөн, банк дээрэмдэхэд оролцсон, мансууруулах бодис наймаалсан, түүнчлэн холбооны улсын шоронгуудийн харгалзагч, хоригдлуудын амийг хөнөөсөн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүс цаазын ялаас өршөөгдөж байгаа юм.

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow