Магтаалч, морь цоллооч долоон настай Т.Тэмүүлэн хүү оны онцлох хүүхдээр шалгарчээ

12-р сарын 24, 2024 - 10:00
15 цагийн өмнө
 0  9
Магтаалч, морь цоллооч долоон настай  Т.Тэмүүлэн хүү оны онцлох хүүхдээр шалгарчээ

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7г ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.


Т.Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна. Мөн аймаг, сум орон нутгийн баяр наадмуудад бүх насны 100 гаруй хурдан хүлгийн цолыг дууджээ.


Бие даан 20 гаруй ерөөл магтаалыг сурч, Монгол уламжлалт өв соёлоо олны хүртээл болгон дэлгэрүүлж байгаа аж.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow