Монголын оюун ухааны тамирчид Гиннесийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.
Шигшээ багт:
Ой тогтоолтоор,
- Н.Мөнхшүр WMC
- Н.Энхшүр IGM
- Э.Лхагвадулам IGM
- Ц.Оюун-Эрдэнэ GMM
- Ц.Номин-Эрдэнэ GMM
- Э.Үүрийнцолмон GMM
- О.Наранзул GMM
- Г.Мянганбаяр IMM
- Л.Уянга IMM
- М.Гэгээн-Оюун (бага нас)
- Т.Тунгалагжаргал ( бага нас)
- О.Ирмүүн (бага нас)
Цээж бодолтоор,
- С.Чингим
- Э.Мөнхбаатар
- Х.Анирлан
- Э.Есүхэй
Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.
Ийнхүү монголын оюуны тамирчид олон улсын 70 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 1495 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.