Москва руу том дроны халдлага Украин хийлээ
Москва хот руу хамгийн багадаа 25 дроноор довтолж, тус хотын хоёр том нисэх онгоцны буудлыг түр хаахад хүргэсэн гэж ОХУ-ын албаныхан мэдээлжээ. Энэ нь Украины зүгээс ОХУ-ын нийслэл рүү явуулсан хамгийн том дроны халдлага байсан гэнэ.
Дронуудыг Москва бүсийн Раменское, Коломенский дүүрэгт, мөн Москвагаас баруун өмнө зүгт орших Домодедово хотод устгасан гэж мэдэгджээ.Урьдчилсан мэдээллээр, дроны сэг унасан газарт дэд бүтцийн хохирол, хүн бэртсэн тохиолдолд бүртгэгдээгүй байна. Яаралтай тусламжийн албаныхан газар дээр нь ажиллаж байгаа" аж. Украины Москва хотоос өөр байрлалд ч мөн дроноо халдсан байна. Үүний улмаас ням гарагт ОХУ-ын Калуга, Брянск мужид орон сууцны бус хэд хэдэн барилгад гал гарсан гэж орон нутгийн захирагч нар мэдээлжээ. Оросын батлан хамгаалах яам Брянск мужид 17 дрон устгасан гэж мэдээлсэн юм.