Ш.Энхийн-Од NBA-ын анхны Монгол тоглогч болох мөрөөдлийнхөө "NBA G League" сувагт ярьсныг орчуулан хүргэж байна

5-р сарын 15, 2023 - 12:21
2 жил өмнө
 0  40
Ш.Энхийн-Од NBA-ын анхны Монгол тоглогч болох мөрөөдлийнхөө "NBA G League" сувагт ярьсныг  орчуулан хүргэж байна

Майк Шаравжамцын Энхийн-Од Монголд өсөж торнисон болон сагсан бөмбөгчийн гэр бүлд төрсөн тухайгаа NBA G League сувагт ярьжээ. NBA-ын анхны Монгол тоглогч болох мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн түүх гарах юм.Түүнийг бэсэргэхэн яриаг орчуулан  хүргэж байна.

 Эргэн сануулахад: NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ мөрөөдлийг гүйцээх  Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргасан. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн билээ. Майкт одоо дөрвөн сонголт үлдсэн. Түүнийг  дөнгөж нэгдүгээр курс төгсөхтэй зэрэгцэн драфтад нэрээ өгч байгаад нь гайхаж буй хүмүүс гадаад, дотоодгүй гарсан. Гол нь NBA-ийн багууд статистик бус нөөц бололцоог нь хардаг болсон. Коллеж, их сургуульдаа 20-30 оноо дунджилдаг залуус хоёрдугаар тойргийн сонголт бүр драфтлагдахгүй тохиолдол ч бий. Тэгэхээр тухайн тоглогчийн үзүүлэлт бус ирээдүйн өсөлт, хөгжил багуудын анхаарлыг татах нь аргагүй. Майк бол периметр шидэлт сайтай, довтолгоо зохион байгуулах тал дээр шаггүй нэгэн. Мөн түүний дамжуулах чадвар онцгой гэдгийг тодотгож буй. Биеийнхээ өндөр, урт давуу талыг ашиглан байрлалынхаа жижигхэн тоглогчдыг давуулан дамжуулалт өгөх нь түүний нэг зэвсэг. Эдгээрээс нь гадна бөмбөггүй гүйлтийг сайн хийж, багийнхнаа оноо авах боломжийг бүрдүүлдэг, дундын болон алсын шидэлт сайтай гэж түүнийг дүгнэдэг.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow