С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэх эсэх нь шийдэгдэнэ
Башёг тэргүүлж буй Кинбозан Киришима Б.Лхагвасүрэнтэй барилдаж, давжээ. Ингэснээр тэрбээр башёг 12 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Киришима арван даваа, дөрвөн унаатай болжээ. Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Такэрүфүжиг давж, 11 даваа, гурван унаатай болжээ. Хошорюү болон Охо нар тэргүүлэгчийн араас нэхэж байна. Өнөөдөр Охо, Кинбозан хоёр учраа таарсан бөгөөд гурван бөхийн даваа, унаа тэнцэх боломж үүсчээ. Хошорюү озэки Котозакүратай барилдана.Сүмогийн холбооноос Хошорюү С.Бямбасүрэнг энэ башёд түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний барилдвал ёкозүна цол олгоно гэсэн билээ. Ямартай ч тэрбээр түрүүлэх хэмжээний барилдаан үзүүлж байна.