Азербайжаны онгоц осолдож, ослоос 29 хүн амьд үлдэж, 38 хүн нас баржээ

Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон Азербайжаны агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц осолдлоо. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Чеченийн Грозный хот руу нислэг үйлдэж байсан “Azerbaijan Airlines” компанийн онгоцонд 62 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явжээ. Ослоос 29 хүн амьд үлдэж, 38 хүн нас барсан тухай Казахстаны Ерөнхий сайдын орлогч Канат Бозумбаев мэдэгдэв.
Амьд үлдэгдсийн дунд хоёр хүүхэд байгаа бөгөөд зорчигчдыг ойролцоох хотын эмнэлэгт хүргээд байна.Азербайжаны Гадаад хэргийн яамны мэдээллээр ослоос амьд үлдсэн зарим хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Нийслэл Астана хотоос нарийн мэргэжлийн эмч нартай онгоцыг шархадсан хүмүүсийг эмчлүүлэхээр Актау руу илгээгээд байна.
Урьдчилсан мэдээллээр, онгоц радарын дэлгэцээс алга болж, хөөрөх-буух зурвасаас 3 км зайд унасан байна. Мөн хоёр нисгэгч хоёулаа нас барсан болохыг Оросын Интерфакс агентлаг мэдээлэв.
Ослын газарт 50 гаруй аврагчид шуурхай ажиллаж, онгоцноос авалцсан галыг унтрааж чаджээ.






