2024 оны УИХ-ын сонгуулийн АМЛАН АВАГЧДАД иргэд тааламжтай байна
2024 оны УИХ-ын сонгууль ойртож байна. Сонгууль дөхөх тусам гишүүдийг амлан авч өрсөлдөнө гэсэн залуусын дуу хоолой нэмэгдсээр байна. Мөн нэр дэвших санаатай, горилогчдын нэрс эхнээсээ ил болж буй. Өөрийгөө сойгсод ч гарч ирэв. Тодруулбал,
сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ардчилсан намд элсэж, говийн бүсээс их хуралд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр говийн бүсэд МАН-ын томчуудтай буюу Сү.Батболд, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг амалж авна гэх мэдээлэл байна. Харин МАН-ийн нарийн бичгийн дарга О.Батнайрамдал АН-ын дарга Лу.Гантөмөрийг амлахаа мэдэгдсэн. Шилэн Цогоо Сэлэнгэд АН-ын С.Баярцогтыг амлахаа мэдэгдсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тойрогт нэр дэвшинэ гэдгээ ч мэдэгдсэн. Юутай ч сонгуульд дөхөх тусам нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн сунгаа илүү өргөсөж, амлан авч өвдөг шороодуулахыг тэмүүлэгчид их гарах төлөвтэй. Өрсөлдөгч нь цээжинд нь багтаж байвал, зоригтой тэднийг дэмжих хүмүүс ч багагүй байна.
Цахим орчинд бол амлан авагчдыг зөв хэмээн дэмжиж зоригжуулж байгаа харагдана.