Талийгаачийн машин дотроос гэрээслэл олдсон бөгөөд өөрийгөө буудсан байж болзошгүй гэжээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан олдсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 гаруй хүнийг шалгаж байгаа тухай зарим хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал,Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд өөрийн автомашиндаа нас барсан байдалтай олдсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл талийгаачийн машин дотроос гэрээслэл олдсон бөгөөд өөрийгөө буудсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Хачирхалтай нь талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ ах дүүсийг нь оролцуулаагүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна. Ар гэрийнхэн нь болон түүний ойр орчмын хүрээллийн хүмүүс ами хорлосон байх боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь амь хохирохоосоо өмнө хэд хэдэн дотны хүнтэйгээ уулзаж хийх ажлаа төлөвлөж, тохирсон байсан аж.
Зарим эх сурвалж ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 гаруй хүнийг түүний хэрэгт холбоотой хэмээн шалгаж байгааг баримтгүй, улс төржсөн мэдээлэл байх гэж үзэж байгаа аж.