С. Зориг агсны эхнэр Б.Булганыг хуулийн байгууллага хамгаалалтад авчээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн эхнэр Б.Булганы ярилцлага талийгаачийн төрсөн өдрөөр олон нийтийн телевизүүдээр цацагдсан. 26 жил таг дуугүй явсан Б.Булган хэргийн тухай юу болсон талаар ганц ч ам нээгээгүй ч ярилцлагаараа нэлээд хэд хэдэн хүний нэрийг дурдсан.
Ярилцлаганд гэрчийн хувиар бус ажиглагчийн байр сууринаас ярьсан нь анхаарал татна. Багагүй улс төржсөн түүний ярилцлага хардлагаар дүүрэн байсан. Магадгүй 26 жил тээсэн түүний хувьд харагдсан өнцөг нь байх. Шулуухан хэлэхэд хэрэгтнүүдийн талаарх таамаг бус, засаг барьж буй намыханд ярилцага өгч нөгөө намынхныг нь намнасан яриа болсон. Мэдээж эрх баригчдад түүний яриа "олз" байсан бол өрсөлдөгч нам нь мянгантаа үгүйсгээд нэмэр болсонгүй. Харин олон нийт юу ч олж авч чадсангүй. Хоёр намын сонгууль дөхсөн "зодоон" болж байгааг л анзаарч байна. Хэт нэг талыг барьсан, бусдыг харлуулсан энэ ярианы дараа түүнийг хамгаалалтад авчээ. Түүнийг хуулийн байгууллагынхан хамгаалалт авсан аж.
Гэхдээ эцсийн эцэст энэ бүхний дараа С. Зоригийн агсны хэрэг илрэх юу л бол. Бас Б.Булган гэдэг бүсгүй энэ хэрэг сөхөгдөх бүрт л гэрч байсан нөгөө талаараа хохирогч хэвээр байсаар ирсэн. Тэр л хэвээрэй үлдэх нь. Улс төрийн тоглоом цаг нь ирэхээр арилна. Харамсалтай нь С. Зориг агсны амиа алдсан хэрэг илрэхгүй нь, энэ хэрэг сөхөгдөх бүрт Б.Булган гэгч бүсгүй олны анхааралд өртсөөр байх нь одоо ч бичигдээгүй хууль болжээ.
Магадгүй энэ хэргийг гарахад байсан хүмүүс магадгүй тухайн цаг үеийн нэгэн үе цагын аясаар урсаж өнгөрөхөд С.Зориг агсны хэргээр улс төр хийдэг явдал эцэслэх биз хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.