15 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг их сургуульд үнэгүй сургах болов

8-р сарын 31, 2023 - 14:01
1 жил өмнө
 0  50
15 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг их сургуульд үнэгүй сургах болов

БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд багш нарын нийгмийн байдлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир танилцууллаа. 

Тэрээр "Аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг болон дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан. Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй хугацаанд ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна. Гэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцсан тохиолдол сургалтын төлбөрөөс чөлөөлөх болсноо хэлэв. 

Share:
50

like

dislike

love

funny

angry

sad

wow