Ромын Пап Францисын Монгол Улсад хийх анхны айлчлалыг мөнхлөнө

8-р сарын 31, 2023 - 13:57
1 жил өмнө
 0  9
Ромын Пап Францисын Монгол Улсад хийх анхны айлчлалыг мөнхлөнө

 Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлах гэж байна. 

Пап Францисыг угтан  Монгол Улс дахь айлчлал сэдэвт шуудангийн маркийн нээлтийн ёслол боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 31 жил өнгөрсөн байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх үйл явдал болж байна. Маргааш бид Гэгээн Ширээт Улсын Төрийн Тэргүүн Пап Францисын айлчлалыг эх орондоо хүлээн авахад бэлэн болоод байна. Уг айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэх, монголын энх тайванч гадаад бодлогыг бататгахад ач холбогдолтой үйл явдал болох юм. 

Гэгээн Ширээт Улсын Төрийн Тэргүүн Пап Францис Монгол Улсад хийх анхны төрийн айлчлалыг мөнхөд дурсах шуудангийн маркийн нээлтийг айлчлалын өмнөх өдөр хийж байгаадаа баяртай байна. 

Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосон, томоохон айлчлалыг тохиолдуулан Монгол Шуудан компани тусгай марк гаргаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Пап Францисын айлчлалыг тохиолдуулан гаргаж буй дурсгалт маркийг бүтээсэн эрхэм уран бүтээлчдэдээ талархал дэвшүүлье" гэв. 

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow