Улаанбаатарт 20 хэм дулаан
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +16...+18 градус дулаан байна.