МАЛДАА ЯВААД ТӨӨРСӨН 13 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус 2-р багийн нутагт малдаа явсан 13 настай хүү төөрсөн дуудлага 2025.11.06-ны өдөр 20 цагийн орчимд сумын захиргаанд иржээ. Бид тус сумын захиргаанаас тодруулахад “Одоогоор дуудлагын дагуу сумаас 2 автомашинтай нийт 8 хүн хүүг эрэн хайж байна. Шөнийн 00 цагийн байдлаар сураг гараагүй байна” гэв. Өвөрхангай аймгийн Төгрөг, Нарийнтээл, Баянгол сумдын нутгаар их хэмжээний цас орсон байна. Иймд малчид, иргэд та бүхэн малаа ойр хариулага, маллагаатай байлгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

