Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг сайд Б.Бат-Эрдэнэ ахална

8-р сарын 31, 2023 - 15:30
1 жил өмнө
 0  21
Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг сайд Б.Бат-Эрдэнэ ахална

Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өчигдөр баталжээ.

Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй юм. 

Харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд оролцохгүй, шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх юм байна.

Тус зөвлөлийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж, бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар 2022 онд томилсон байдаг. Тэрээр Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг ахлахаар болж байна.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow