Чарли Кирк буудуулж амиа алдаж, Америкийн төрийн далбааг хагас бөхийлгөжээ

9-р сарын 11, 2025 - 11:09
5 цагийн өмнө
 0  84
Чарли Кирк буудуулж амиа алдаж,  Америкийн төрийн далбааг хагас бөхийлгөжээ

АНУ-ын консерватив идэвхтэн,Чарли Кирк өнгөрсөн лхагва гарагт Юта мужийн их сургуулийн арга хэмжээний үеэр буудуулж амиа алджээ. Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотон гэгдэг тэрбээр  их, дээд сургуулийн хотхоны задгай талбайд мэтгэлцээн зохион байгуулж, илтгэл тавьдгаараа алдартай бөгөөд олны дунд нэн алдартай инфлүсер юм.  


Тэр 18 насандаа “Turning Point USA” (TPUSA) нэртэй залуусын хөдөлгөөнийг хамтран байгуулсан бөгөөд уг байгууллага нь либерал үзэл давамгайлдаг АНУ-ын коллежууд дээр консерватив үзлийг түгээдэг байв. “TPUSA” АНУ-ын 850 гаруй коллежид өөрсдийн салбартай болжээ.

Буудуулж амиа алдах үеэр эхнэр болон хоёр хүүхэд нь кампус дээр байсан аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пателын мэдээлснээр, гэмт этгээд баривчлагдсан байна. 

Ерөнхийлөгч Трамп “Агуу,  домогт Чарли Кирк бол залуусын зүрх сэтгэлийг хамгийн сайн ойлгодог хүн байсан” хэмээн хүндэтгэл илэрхийлжээ. Юта мужийн захирагч Спенсер Кокс уг явдлыг улс төрийн аллага хэмээн нэрлэж, Америкийн төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна.


Share:
84

like

dislike

love

funny

angry

sad

wow