Тайваньд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, гурван метр өндөр давлагаа Японы өмнөд эрэгт хүрэх төлөвтэй

4-р сарын 3, 2024 - 10:26
9 сарын өмнө
 0  266
Тайваньд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, гурван метр өндөр давлагаа Японы өмнөд эрэгт хүрэх төлөвтэй

Тайваний зүүн эрэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, хөрш орнуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв. Газар хөдлөлтийн дараа үүссэн гурван метр өндөр давлагаа Японы өмнөд эрэгт хүрэх төлөвтэй байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Тайваний Хуалиен хотоос өмнө зүгт 18 км зайд байжээ. Хуалиен хотод 5 давхар барилга нурж, дотор нь хүмүүс гацсан тухай Тайванийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тайваньд сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Хятадын зүүн өмнөд Фужиан мужид мэдрэгджээ.  Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр 3 метр хүртэл цунамигийн давалгаа Японы баруун өмнөд эргийн өргөн уудам нутагт хүрэх төлөвтэй байна. Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг ч мөн цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ.

Share:
266

like

dislike

love

funny

angry

sad

wow