Хойд Солонгос 300 хүнээ ОХУ-д очиж ажиллуулахаар явуулсан байж магадгүй тухай хэвлэлүүд онцолж байна
Хойд Солонгосын иргэн байж магадгүй 300 ажилчин ОХУ-д галт тэргээр ирсэн гэж Өмнөд Солонгосын нэгэн мэргэжилтэн хэлжээ.
Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнд ажилладаг ахлах судлаач Чо Хан Бум Орос эх сурвалж дурдан
Владивосток хотын ойролцоох галт тэрэгний өртөө дээр олон зуун ажилчин буусан гэсэн байна.
Чо Хан Бум “Тэд бараа зөөж байсан гэж хэлсэн, бас хувцаслалтаас нь шинжээд жуулчид биш ажилчид гэж дүгнэсэн” гэсэн юм. Хэрвээ үнэн бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгос ажилчдыг гадаадад ажиллуулахыг хориглосон тогтоолыг зөрчсөн болно.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзаж хэлэлцсэн. Тус хэлэлцээрээр хоёр улс зэвсэгт хүчний тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм.
Ким Жон Уны зочлолоос хойш хоёр улсын томоохон албан тушаалтнууд ээлж дараалан айлчлал хийсэн билээ.