Австралид ажиллаж амьдардаг 28 настай монгол эмэгтэй сураггүй алга болжээ
Австралийн Викториа мужийн цагдаагийн алба албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Саутбэнк хотод амьдардаг Н нэртэй Монгол эмэгтэй алга болсон талаар өнөөдөр /2024.10.08/ мэдээлжээ.
Сураггүй болоод буй Монгол Улсын иргэн 28 настай Н нь хамгийн сүүлд ням гарагийн /2024.10.08/ 14:00 минутын орчим Саутбэнк хотод харагдсан байна. Викториа мужийн цагдаагийн алба түүнийг эрэн хайх ажилд олон нийт туслахыг уриаллаа. Мөн цагдаагийн албаны мэдээлснээр сураггүй болсон Монгол эмэгтэй Викториа мужийн нийслэл болох Мельбурн хотын бизнесийн төв дүүрэг рүү зорчин явдаг байжээ.