Ирэх оноос хөдөлмөрийн хөлсийг цагт 4700 орчим төгрөгт хүрнэ
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсийг цагт 4700 орчим төгрөг байхаар тооцно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр тогтмол өсгөж, одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна. Ирэх жилүүдэд амьжиргааны түвшинтэй уялдуулан, тогтмол нэмэх шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагт 4715 төгрөг, сард 792 мянган төгрөг байхаар тогтоод байна.