Аварга О.Хангай: Орон нутгаас ирж халтуур хийнэ ч гэж юу байх вэ. Эмчилгээ хийлгээд удвал яах юм, хотын дарга, аа

1-р сарын 26, 2025 - 12:52
4 өдрийн өмнө
 0  195
Аварга О.Хангай: Орон нутгаас  ирж халтуур хийнэ ч гэж юу байх вэ. Эмчилгээ хийлгээд удвал яах юм, хотын дарга, аа

"Улаанбаатар хотын 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэллэцэхийг дэмжиж шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Хөдөөгийн машинууд махаа оруулж ирээд Нарантуулаар ороод буцахад хоёр хоног хангалттай. Тиймээс хоёр хоногт 1000 төгрөг гэдэг тариф хуучнаараа мөрдөгдөж байгаа. Түүнээс биш хөдөөгийн машинууд хотын хөдөлгөөн дотор "халтуур" хийж байгаа тохиолдолд 49 дэх цагаас эхлээд өдрийн 5000 төгрөгийн тариф тогтооно" гэсэн билээ. Түүний энэ үгийг иргэд бухимдалтай хүлээж авч зарим нь амьдрал мэдэхгүй хэмээн шүүмжлэж байсан юм.  Тэгвэл  энэ тухай  Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлсэн байна. "Ховд аймгийн Буянт сумаас ирж халтуур хийнэ ч гэж юу байх вэ. Эмнэлэгт үзүүлэх гэж цагаа авна, оочирлоно. Эмчилгээ хийлгээд удвал яах юм, хотын дарга, аа" гэсэн байна.

Share:
195

like

dislike

love

funny

angry

sad

wow